card
/

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Эрхэм зорилго, алсын хараа

Насан туршийн боловсролын эрхэм зорилго нь:

        Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцлийг цогцлоох явдал мөн хэмээн тодорхойлж байна.

 

Байгууллагын зорилго нь: 

       Дүүргийнхээ иргэдийн нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, ажил, мэргэжил үл хамааран нийгмийн бүхий л орчин, цаг хугацаанд өөрийнхөө хэрэгцээ боломжид нийцүүлэн насан туршийн боловсрол эзэмшин боломжийг адил тэгш олгох, тасралтгүй боловсролын орчин нөхцлийг цогцлооход оршино. 

 

Насан туршийн боловсролын үр дүн нь:

    Тухайн цаг үеийнхээ суурь хэрэгцээ, байгаль, нийгмийн орчноос өгч байгаа шийдэл шаардсан асуултуудад дасан зохицох чадвар зоригийн үйлдэлд үндэслэн хүнлэг хариултыг өгч чадах оюун санаа, сэтгэц, бие бялдарын хувьд хөгжсөн “Эрдэм боловсролтой Монгол хүн” хэмээн төсөөлж байна.

 

Мэдээ мэдээлэл

Хамтрагч байгууллагууд