Хамтын ажиллагаа-хамтран суралцахуй

Манай төв хамтын үйл ажиллагааг тэлэх, сургалт, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сараас эхлэн АНУ-ын Засгийн газрын байгууллага болох Монгол дахь Энх тайвны корпустай хамтран ажиллаж байна.

Уг үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Засгийн газрын байгууллага болох Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Thomas Flippin манай төвөөс иргэдэд хүрдэг насан туршийн суралцахуйн амьдрах ухааны боловсролын агуулгын сургалтад ажиглалт хийн цаашид сургалтын агуулга, арга зүй ялангуяа насанд хүрэгчидтэй ажиллах арга зүйн талаар зөвлөмж өгч, сургалт зохион байгуулахаар ажиллаж эхэллээ.